Эхлэл 2
2
1Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. 2Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.#Гэт 20:11; Евр 4:4,10 3Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул#2:3 эсвэл тэр өдөр гэхэд Бурхан бүтээлээ дуусгасан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.
4ЭЗЭН#2:4 ЭЗЭН: Еврейгээр ЯАВЭ гэдгийг зарим орчуулгад том үсгээр бичдэгийг баримтлав. Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ.
Бүтээлийн тухай дахин өгүүлэхүй
Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр, 5ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин 6газраас уур манан хөөрч, бүх газрын гадаргууг усалдаг байлаа.
7Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын#2:7 газар: евр. адамах буюу хүн (Адам) гэдгийн үндэс. шорооноос хүнийг#2:7 хүн: евр. Адам буюу газар (адамах) гэдгээс гарсан. урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.#1Ко 15:45 8ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. 9Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч#2:9, 2:17 эсвэл бүхний тухай мэдлэг өгдөг мод байжээ.#Илч 2:7, 22:2,14
10Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. 11Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. 12Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах#2:12 бидолаах: нэгэн зүйлийн үнэрт давирхай, эрзээн эсвэл үнэт чулуу хийгээд судалт гартаам ч байжээ. 13Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн#2:13 эсвэл Месопотами эсвэл Этиоп бүх нутгийг дайран өнгөрдөг. 14Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж.
15ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. 16Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан
—Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. 17Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс#2:17 эсвэл бүхний тухай мэдлэг өгдөг идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.
18ЭЗЭН Бурхан
—Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. 19Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. 20Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. 21Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. 22ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.
23Адам
Энэ чинь л яснаас минь авсан яс
Махнаас минь авсан мах юм.
Эр хүнээс авагдсан тул
Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ.#2:23 евр. эрийг “ииш”, эмийг “ишаа” гэнэ.
24Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.#Мт 19:5; Мк 10:7–8; 1Ко 6:16; Еф 5:31 25Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.
Избрани в момента:
Эхлэл 2: АБ2013
Маркирай стих
Споделяне
Копиране
Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: