ИОХАН 1
1
1Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. 2Тэр эхэнд Бурхантай хамт байсан. 3Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. 4Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. 5Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
6Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм. 7Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. 8Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ.
9Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. 10Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. 11Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. 12Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. 13Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
14Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. 15Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
—“Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. 16Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ. 18Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
19Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа. 20Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч
—Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ. 21Тэд түүнээс
—Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр
—Би биш гэсэнд,
—Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр
—Үгүй гэлээ. 22Тэгтэл тэд түүнд
—Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23Иохан
—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв. 24Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа. 25Тэд түүнээс
—Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26Иохан
—Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна. 27Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв. 28Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад
—Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун! 30Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. 31Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32Иохан гэрчилж
—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. 34Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
35Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа. 36Есүсийн явж байхыг тэр хараад
—Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав. 38Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс
—Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд
—Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв. 39Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.
43Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
—Намайг дага гэв. 44Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ. 45Филип Натанаелыг олоод
—Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд, 46Натанаел түүнд
—Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип
—Ирж, хар л даа гэв. 47Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
—Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав. 48Натанаел Есүсээс
—Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр
—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49Натанаел
—Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв. 50Есүс түүнд
—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд, 51Тэр
—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.
Избрани в момента:
ИОХАН 1: АБ2004
Маркирай стих
Споделяне
Копиране
Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: