Ингээд Гидеон ард олныг ус уруу дагуулан авчрав. ЭЗЭН, Гидеонд
—Нохой шиг, хэлээрээ ус долоох хүн бүрийг чи нэг талд гарга, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн салангид байлга гэв. Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа.