1
Дуулал 91:2
Ариун Библи 2013
Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
Compare
Explore Дуулал 91:2
2
Дуулал 91:1
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
Explore Дуулал 91:1
3
Дуулал 91:15
Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
Explore Дуулал 91:15
4
Дуулал 91:11
Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.
Explore Дуулал 91:11
5
Дуулал 91:4
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.
Explore Дуулал 91:4
6
Дуулал 91:9-10
Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно.
Explore Дуулал 91:9-10
7
Дуулал 91:3
Учир нь чамайг анчны урхинаас, Бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм.
Explore Дуулал 91:3
8
Дуулал 91:7
Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн баруун гар талд чинь унавч, Энэ нь чамд эс тусна.
Explore Дуулал 91:7
9
Дуулал 91:5-6
Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч эс айна. Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна.
Explore Дуулал 91:5-6
Home
Bible
Plans
Videos