1
Илчлэл 13:18
Ариун Библи 2013
Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.
Compare
Explore Илчлэл 13:18
2
Илчлэл 13:8
Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.
Explore Илчлэл 13:8
3
Илчлэл 13:16-17
Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гар дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.
Explore Илчлэл 13:16-17
4
Илчлэл 13:10
Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.
Explore Илчлэл 13:10
5
Илчлэл 13:1
Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.
Explore Илчлэл 13:1
6
Илчлэл 13:7
Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.
Explore Илчлэл 13:7
7
Илчлэл 13:14-15
Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг. Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.
Explore Илчлэл 13:14-15
8
Илчлэл 13:2
Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.
Explore Илчлэл 13:2
9
Илчлэл 13:5
Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.
Explore Илчлэл 13:5
10
Илчлэл 13:3
Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа.
Explore Илчлэл 13:3
11
Илчлэл 13:11-12
Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурганых мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив. Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.
Explore Илчлэл 13:11-12
Home
Bible
Plans
Videos