Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа
—Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд
—Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.
Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр
—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.