Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив. Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв.