Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь
—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.
Газар дэлхий байсан цагт
Тариа тарих ба ургац хураах,
Хүйтэн ба халуун,
Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.