1
ИАКОВ 1:2-3
Ариун Библи, 2004
Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ.
Compare
Explore ИАКОВ 1:2-3
2
ИАКОВ 1:5
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
Explore ИАКОВ 1:5
3
ИАКОВ 1:19
Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.
Explore ИАКОВ 1:19
4
ИАКОВ 1:4
Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.
Explore ИАКОВ 1:4
5
ИАКОВ 1:22
Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.
Explore ИАКОВ 1:22
6
ИАКОВ 1:12
Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.
Explore ИАКОВ 1:12
7
ИАКОВ 1:17
Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.
Explore ИАКОВ 1:17
8
ИАКОВ 1:23-24
Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг.
Explore ИАКОВ 1:23-24
9
ИАКОВ 1:27
Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.
Explore ИАКОВ 1:27
10
ИАКОВ 1:13-14
Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй. Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог.
Explore ИАКОВ 1:13-14
11
ИАКОВ 1:9
Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.
Explore ИАКОВ 1:9
Home
Bible
Plans
Videos