1
МАРK 10:45
Ариун Библи, 2004
Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.
Compare
Explore МАРK 10:45
2
МАРK 10:27
Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
Explore МАРK 10:27
3
МАРK 10:52
Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.
Explore МАРK 10:52
4
МАРK 10:9
Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.
Explore МАРK 10:9
5
МАРK 10:21
Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.
Explore МАРK 10:21
6
МАРK 10:51
Есүс түүнд —Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд —Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ.
Explore МАРK 10:51
7
МАРK 10:43
Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог.
Explore МАРK 10:43
8
МАРK 10:15
Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа.
Explore МАРK 10:15
9
МАРK 10:31
Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.
Explore МАРK 10:31
10
МАРK 10:6-8
Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.
Explore МАРK 10:6-8
Home
Bible
Plans
Videos