1
ИЛЧЛЭЛТ 20:15
Ариун Библи, 2004
Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.
Compare
Explore ИЛЧЛЭЛТ 20:15
2
ИЛЧЛЭЛТ 20:12
Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.
Explore ИЛЧЛЭЛТ 20:12
3
ИЛЧЛЭЛТ 20:13-14
Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.
Explore ИЛЧЛЭЛТ 20:13-14
4
ИЛЧЛЭЛТ 20:11
Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.
Explore ИЛЧЛЭЛТ 20:11
5
ИЛЧЛЭЛТ 20:7-8
Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд хамтад нь цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс шиг аж.
Explore ИЛЧЛЭЛТ 20:7-8
Home
Bible
Plans
Videos