1
ИЛЧЛЭЛТ 3:20
Ариун Библи, 2004
Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.
Compare
Explore ИЛЧЛЭЛТ 3:20
2
ИЛЧЛЭЛТ 3:15-16
«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.
Explore ИЛЧЛЭЛТ 3:15-16
3
ИЛЧЛЭЛТ 3:19
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
Explore ИЛЧЛЭЛТ 3:19
4
ИЛЧЛЭЛТ 3:8
«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ.
Explore ИЛЧЛЭЛТ 3:8
5
ИЛЧЛЭЛТ 3:21
Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.
Explore ИЛЧЛЭЛТ 3:21
6
ИЛЧЛЭЛТ 3:17
Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.
Explore ИЛЧЛЭЛТ 3:17
7
ИЛЧЛЭЛТ 3:10
Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.
Explore ИЛЧЛЭЛТ 3:10
8
ИЛЧЛЭЛТ 3:11
Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь.
Explore ИЛЧЛЭЛТ 3:11
9
ИЛЧЛЭЛТ 3:2
Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.
Explore ИЛЧЛЭЛТ 3:2
Home
Bible
Plans
Videos