1Коринт 13
13
Хайрын бэлэг
1Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. 2Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.#Мт 17:20, 21:21; Мк 11:23 3Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар#13:3 ЗБ-т гаргуунд нь гаргасан ч тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. 4Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, 5зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, 6зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, 7бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. 8Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно. 9Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. 10Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. 11Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм. 12Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно. 13Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.
Currently Selected:
1Коринт 13: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: