1Коринт 16
16
Ариун хүмүүсийн төлөөх хуримтлал
1Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.#Ром 15:25–26 2Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоороо цааш нь хийж хадгал. 3Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ. 4Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
Аяллын төлөвлөгөө
5Харин би Македониор дайраад та нар дээр очно. Учир нь би Македониор дайрч явах юм.#Үйл 19:21 6Би хаашаа ч явах болсон та нараар үдүүлэхийн тулд та нарын хамт хэсэг байж эсвэл бүр өвөлжиж ч магадгүй. 7Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа. 8Гэвч би Ефес хотод Пентэкост хүртэл байх болно.#Лев 23:15–21; Дх 16:9–11 9Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа. 10Тимот очвол, түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь Эзэний ажлыг тэр миний л адил хийж байгаа.#1Ко 4:17 11Тиймээс хэн ч түүнийг бүү басамжлаг. Харин түүнийг над уруу явахад нь амар амгалангаар үдээрэй. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байгаа. 12Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа,#16:12 эсвэл энэ нь Бурханы хүсэл биш байна. харин боломж гармагц та нар дээр очих болно.
Төгсгөлийн захиас ба мэндчилгээ
13Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай. 14Бүх юм чинь хайр дотор хийгдэг. 15Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.#1Ко 1:16 16Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, зүдэн зүтгэгч хүн бүрд та нар захирагдаж байгаарай. 17Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нөхсөн юм. 18Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр. 19Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.#Үйл 18:2 20Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ. 21Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ. 22Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната. 23Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай. 24Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай.
Currently Selected:
1Коринт 16: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.