1Коринт 3
3
Коринтын чуулган дахь хагарал
1Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. 2Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь#Евр 5:12–13 3махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү? 4Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэснээрээ та нар хүнийхээрээ л байгаа хэрэг бус уу?#1Ко 1:12
5Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид. 6Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.#Үйл 18:4–11,24–28 7Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан. 8Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно. 9Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.
10Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. 11Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал 13ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. 15Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. 16Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?#1Ко 6:19; 2Ко 6:16 17Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн. 18Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог. 19Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.#Иов 5:13 20Мөн “Цэцдийн эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг Эзэн мэддэг”#Дуу 94:11 гэжээ. 21Бүх юм та нарынх тул хэн ч хүмүүсээр бүү сайрхаг. 22Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж. 23Та нар бас Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.
Currently Selected:
1Коринт 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: