1Самуел 13
13
Саулын ёс бус өргөл
1Саул идэр#13:1 Энэ утга Еврейд нь тодорхой бус. насандаа хаан болж Израилийг хоёр жил#13:1 Энэ утга ч еврейдээ тодорхой бус бөгөөд ЭНО-д 1-р эшлэл байхгүй. Еврейд нь энэ эшлэлээс 2 утга дутуу. захирчээ. 2Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав. 3Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг#13:3 эсвэл филистчүүдийн цэргийн захирагчийг эсвэл хуаранг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж
—Еврейчүүд сонсогтун! гэж зарлав. 4Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав. 5Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав. 6Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав. 7Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа. 8Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв.#1См 10:8 9Тэгэхэд Саул
—Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил тахив. 10Үзэгтүн, түүнийг шатаалт тахил тахиж дуусмагц Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. 11Харин Самуел
—Та юу хийв? гэсэнд Саул
—Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул 12би “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил тахив гэж хариулав. 13Самуел, Саулд
—Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан. 14Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.#Үйл 13:22
15Тэгээд Самуел босон Гилгалаас#13:15 ЭЗО-д Гилгалаас явах замдаа Бениамины Гибеад өгсөж очив.
Тулааны бэлтгэл
Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв. 16Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв. 17Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар уруу эргэн 18нөгөө анги нь Бет-хороны зам уруу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам уруу эргэн явжээ. 19Израилийн бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ. 20Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байлаа. 21Анжис, зээтүү, сэрээ, сүх ирлэж засахад шекелийн гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв. 22Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.
Ионатан гайхагдаж филистчүүд ялагдав
23Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.
Currently Selected:
1Самуел 13: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: