1Тимот 3
3
Харгалзагчдын чадвар
1Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажил хүсэж байна. 2Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр,#3:2 эсвэл нэг удаа л гэрлэсэн биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай,#Тит 1:6–9 3дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, 4өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэл дор хүүхдүүдээ захирдаг байх ёстой. 5(Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурханы чуулганыг халамжлах билээ?) 6Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын шүүлтэд унах вий. 7Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой.
Чуулганы үйлчлэгчдийн чадвар
8Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй, 9итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахидаг байх ёстой. 10Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй аваас үйлчлэг. 11Түүнчлэн эмэгтэйчүүд#3:11 ЗБ-т тэдний эхнэрүүд эсвэл эмэгтэй туслагчид хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой. 12Үйлчлэгчид нь нэг эхнэрийн нөхөр,#3:12 эсвэл нэг удаа л гэрлэсэн хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг байг. 13Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.
Бидний итгэл сүсгийн нууц
14Удахгүй чам дээр очно гэж найдан, эдгээрийг би бичиж байна. 15Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хэрхэн биеэ авч явах учиртайг чи мэдэх ёстой. 16Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй.
Махбодоор илчлэгдсэн Тэр
Сүнс дотор зөвтгөгдсөн#3:16 эсвэл илчлэгдсэн ба сүнслэг байдлаар зөвтгөгдсөн.
Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр
Харийнханд ч тунхаглагдсан.
Ертөнцөд итгэгдсэн Тэр
Сүр алдраар дээш авагдсан.
Currently Selected:
1Тимот 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: