2Коринт 12
12
Паулын үзсэн үзэгдэл ба илчлэл
1Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм. 2Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ. 3Би тийм хүнийг мэдэх ч, бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй, харин Бурхан, 4диваажинд аваачигдсаныг нь болон хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй үгсийг сонссоныг нь мэднэ. 5Би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөсдөлөөсөө бусдаар сайрхахгүй. 6Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр намайг хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм. 7Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж. 8Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. 9Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. 10Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг.
Паул коринтчуудын төлөө сэтгэл зовнисон нь
11Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй. 12Элчийн шинж тэмдгүүд нь бүхий л тэвчээр, тэмдэг, гайхамшиг хийгээд хүч дор та нарын дунд илэрсэн юм. 13Юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу юм бэ? Би та нарт яршиг болоогүйгээр үү? Энэ бурууг минь уучлаарай. 14Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой. 15Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу? 16Тийм болог. Би та нарыг дарамтлаагүй. Гэсэн хэдий ч намайг зальтай учраас өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. 17Би та нар уруу илгээсэн хүмүүсийнхээ хэн нэгээр нь дамжуулан та нарыг завшсан гэж үү? 18Би Титийг гуйж, түүний хамт нэгэн дүүг илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр үйлдээгүй, нэг мөрөөр яваагүй гэж үү? 19Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм. 20Би та нар дээр очиход та нар хүссэнээр минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. 21Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутааж, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн эдгээр олноос болж би харуусах вий гэхээс айж байна.
Currently Selected:
2Коринт 12: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: