2Коринт 5
5
1Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг. 2Тэнгэрийн орон гэрээ өмсөхийг хүсэмжлэн, энд бид гасалцгаадаг. 3Бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй. 4Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм. 5Эдүгээ биднийг чухам энэхүү зүйлд бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаанд өгсөн Бурхан юм. 6Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг. 7Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхдаг. 8Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг. 9Тиймд ойр ч, хол ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ. 10Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.#Ром 14:10
Эвлэрлийн үйлчлэгч
11Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг. 12Бид өөрсдийгөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархагсдад та нар хариутай болно. 13Учир нь бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм. 14Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. 15Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. 16Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ. 17Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! 18Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. 19Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж,#5:19 эсвэл Христээр дамжин Өөртэйгөө эвлэрүүлж тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. 20Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ. 21Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.
Currently Selected:
2Коринт 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: