YouVersion Logo
Search Icon

2Иохан 1

1
Мэндчилгээ
1Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэд нь#1:1 эзэгтэй ба хүүхдүүдэд нь: Магадгүй чуулган ба гишүүдийг нь хэлж байгаа бололтой. (Мөн эшлэл 4–5 үз.) илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь 2бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм. 3Эцэг Бурханаас ба Эцэгийн Хүү Есүс Христээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайранд бидэнтэй хамт байх болно.
Үнэн ба хайр
4Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан. 5Эхнээсээ бидэнд байснаар бие биенээ хайрлахыг эзэгтэй#Иох 13:34, 15:12,17 чамаас гуйж байгаа нь чамд бичиж буй шинэ тушаал биш. 6Бид Түүний тушаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тушаал юм. 7Олон мэхлэгч ертөнцөд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист юм. 8Та нар бидний#1:8 ЗБ-т өөрсдийнхөө гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. 9Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна. 10Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл. 11Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.
Төгсгөлийн мэндчилгээ
12Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хөөр маань дүүрэн болно. 13Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүд#1:13 эгчийн чинь хүүхдүүд: Бичигч эрхэмд хамаатай чуулганы гишүүдийг хэлж байгаа бололтой. чамд мэнд хүргэж байна.

Currently Selected:

2Иохан 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in