2Тимот 2
2
Есүс Христийн сайн цэрэг
1Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. 2Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. 3Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. 4Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. 5Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. 6Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. 7Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө. 8Сайнмэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. 9Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. 10Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ. 11Энэ бол итгэмжит үг.
Хэрэв бид Түүнтэй
хамт үхсэн бол
Түүнтэй хамт мөн амьдарна.
12Хэрэв бид тэвчвэл#Мт 10:33; Лк 12:9
Түүнтэй хамт мөн хаанчилна.
Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл
Тэр ч бас биднийг үгүйсгэнэ.
13Бид итгэмжгүй байлаа ч,
Тэр итгэмжит хэвээр байна.
Учир нь Тэр Өөрийгөө
үгүйсгэж үл чадна.
Бурханаар батлагдсан ажилчин
14Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. 15Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ. 16Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөтөлдөг. 17Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. 18Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийнээ болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. 19Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.#Тоо 16:5 20Том байшинд зөвхөн алт, мөнгөн төдийгүй мөн мод, шавар сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. 21Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. 22Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. 23Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. 24Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, 25зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол 26тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.
Currently Selected:
2Тимот 2: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.