YouVersion Logo
Search Icon

Үйлс 2

2
Ариун Сүнс ирэв
1Пентэкостын өдөр#2:1 Пентэкост өдөр: Алгасал баяраас хойш 50 хоногийн дараа болдог, Иудейн Долоо хоногуудын баяр буюу Ургацын баяр. Тоо 28:26 үз. болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.#Лев 23:15–21; Дх 16:9–11 2Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. 3Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. 4Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
5Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байж. 6Энэхүү чимээнээр үй олон цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. 7Гайхаж алмайрсан тэд
—Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? 8Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? 9Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, 10Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, 11крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв. 12Тэд бүгд гайхшран алмайрсаар өөр хоорондоо
—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.
13Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.
Олонд хандсан Петрийн айлдвар
14Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж
—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. 15Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. 16Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан,
17“Бурхан айлдахдаа
«Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ
Бүх махбод дээр цутгана.
Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,
Залуус чинь үзэгдэл үзэн,
Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.
18Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр
Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.
Тэд эш үзүүлэх болно.
19Би дээр тэнгэрт совин ёр
Доор газарт тэмдгүүдийг өгнө.
Энэ нь цус, гал,
суунаглах утаа билээ.
20Эзэний агуу, цог жавхлант
өдөр ирэхийн өмнө
Нар харанхуйлж,
сар цус мэт болно.
21Эзэний нэрийг дууддаг бүхэн
аврагдах болно» хэмээв” #Иое 2:28–32 (LXX)
гэснээр болжээ.
22Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд 23тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан.#Мт 27:35; Мк 15:24; Лк 23:33; Иох 19:18 24Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав.#Мт 28:5–6; Мк 16:6; Лк 24:5 25Давид Түүний тухай#Дуу 16:8–11 (LXX)
“Эзэн өмнө минь үргэлж байгааг
Би харсан.
Тэр миний баруун талд байдаг учраас
Би ганхахгүй.
26Тиймээс
зүрх минь баярлаж,
хэл минь баяслаа.
Махбод минь ч
найдвар дотор оршино.
27Учир нь Та сэтгэлийг минь
Үхэгсдийн оронд орхихгүй,
Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй.
28Өөрт минь Та амийн замыг мэдүүлж,
Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ”
гэсэн байдаг. 29Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. 30Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд,#Дуу 132:11; 2См 7:12–13 31Христийн амиллыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй” гэжээ.#Дуу 16:10 32Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. 33Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. 34Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө#Дуу 110:1
“Эзэн миний Эзэнд айлдахдаа
«Миний баруун гарт залрагтун.
35Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв”
гэсэн юм. 36Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
Итгэлийн эхэн
37Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт
—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. 38Петр тэдэнд
—Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. 39Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. 40Тэр өөр олон үгээр гэрчлэн
—Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. 41Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
42Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа.
Итгэгчдийн амьдрал
43Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. 44Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв.#Үйл 4:32–35 45Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. 46Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, 47Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Currently Selected:

Үйлс 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 2