Үйлс 22
22
— 1Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв. 2Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь
— 3Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.#Үйл 5:34–39 4Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж шоронд хийж байсан.#Үйл 8:3, 26:9–11 5Тэргүүн тахилч ба ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.
Паул итгэсэн тухайгаа ярив
6Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал гэнэт хурц гэрэл тэнгэрээс цацарч намайг хүрээлэн авахад 7би газар унасан. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. 8“Эзэн, Та хэн бэ?” гэсэнд Тэр надад “Чиний хавчиж буй Назарын Есүс бол Би байгаа юм” гэлээ. 9Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. 10Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг нь тэнд чамд хэлж өгнө” гэв. 11Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн байж Дамаскт очсон юм.
12Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр 13над уруу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. 14Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. 15Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. 16Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.
Паул харийнханд илгээгдсэн нь
17Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хөөрөлд автаж 18би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав. 19Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. 20Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайшаан, амийг нь хөнөөгчдийн хувцсыг сахиж байсан”#Үйл 7:58 гэхэд 21Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
Паул ба Ромын шүүх
22Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн
—Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав. 23Тийнхүү тэд хашхиралдангаа хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал 24мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушааж, яагаад тэд түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдаж байцаа гэв. 25Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад
—Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд 26зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд
—Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв. 27Тэгтэл мянгатын дарга Паул дээр ирээд
—Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр
—Тийм ээ гэлээ. 28Мянгатын дарга
—Би энэхүү иргэний эрхийг их мөнгөөр олж авсан гэхэд Паул
—Харин би төрөхдөө л иргэн нь байсан гэв. 29Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явлаа. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг хүлсэндээ мянгатын дарга айв.
Паул Зөвлөлийн өмнө
30Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч тэдний өмнө зогсоожээ.
Currently Selected:
Үйлс 22: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.