YouVersion Logo
Search Icon

Үйлс 6

6
Долоон хүнийг үйлчлэлд сонгов
1Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн#6:1 эсвэл грек хэлт еврейчүүд эсвэл грек хэлт хүмүүс зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ#6:1 үйлчлэл тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ. 2Тэгэхэд арван хоёр нь дагалдагчдыг дуудаж
—Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм. 3Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. 4Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. 5Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. 6Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж, гараа тэдэн дээр тавив.
7Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо#6:7 эсвэл бүлэг бүлгээрээ энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.
Стефаныг баривчилсан нь
8Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. 9Гэтэл «эрх чөлөөтнүүд»#6:9 эрх чөлөөтнүүд: Боол байсан боловч эрх чөлөөгөө худалдаж авсан эсвэл чөлөөлөгдсөн еврейчүүд. гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав. 10Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. 11Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ. 12Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав. 13Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд
—Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов. 14“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. 15Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.

Currently Selected:

Үйлс 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 6