YouVersion Logo
Search Icon

Номлогчийн үгс 11

11
Хичээл зүтгэлийн үнэ цэнэ
1Талхаа усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно шүү дээ. 2Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ. 3Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцормой. 4Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.
5Жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх яснууд хэрхэн амь амьсгаатай болдгийг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи эс мэднэ.
6Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёулаа сайн эсэхийг чи мэдэхгүй шүү дээ.
Өсвөр хийгээд өтөл нас
7Нар ширтсэн нүдэнд гэрэл нь гоё агаад тааламжтай.
8Он жилийн уртад амьдрах аваас бүгдэд нь хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ирж буй бүхэн хоосон.
9Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.
10Иймээс зүрхний гунигаа гээж, бие махбодын шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг хоосон аж.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Номлогчийн үгс 11