Номлогчийн үгс 6
6
Хүсэлд хясал
1Наран доор миний харсан нэг муухай юм хүмүүн дээр хүндээр буудаг аж. 2Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг Бурхан өгчихөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг үл өгснөөр харь хүн түүнийг нь эдэлж баясах аж. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон юм. 3Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ. 4Ийм төрсөн нэгэн хоосон уруу ирээд, харанхуй уруу одож, нэр алдар нь ч харанхуйд хучигдсан болой. 5Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч энэ нь нөгөөхөөс илүү дээр аж. 6Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү?
7Хүний бүх зүтгэл амандаа л зориулагдах боловч хүсэл ханах нь үгүй ажээ. 8Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? 9Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.
10Оршин буй юу боловч аль хэдийнэ нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь ч тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж эс чадна. 11Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? 12Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?
Currently Selected:
Номлогчийн үгс 6: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.