Ефес 5
5
1Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. 2Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.#Гэт 29:18; Дуу 40:6
Булай замаас татгалзах нь
3Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. 4Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө. 5Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд. 6Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. 7Иймд тэдний хамсаатан бүү бай. 8Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. 9Бүх сайн, зөвт байдал ба үнэнд#5:9 ЗБ-т Сүнсэнд гэрлийн үр жимс байна. 10Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. 11Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. 12Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. 13Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. 14Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд
“Нойрсогч оо, сэр.
Үхэгсдээс бос.
Христ чиний дээр
гэрэлтэх болно” гэдэг.
15Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. 16Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.#Кол 4:5 17Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. 18Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ 19дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож,#Кол 3:16–17 20Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.
Христэч гэр бүл
21Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд. 22Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд.#Кол 3:18; 1Пт 3:1 23Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. 24Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 25Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.#Кол 3:19; 1Пт 3:7 26Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад 27түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. 28Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. 29Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. 30Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм. 31“Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.”#Эх 2:24 32Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. 33Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
Currently Selected:
Ефес 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: