Галат 2
2
Паул ба бусад элч нар
1Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав.#Үйл 11:30, 15:2 2Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм. 3Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч, түүнийг хозлуул гэж албадсангүй. 4Харин ингэсэн нь биднийг боолчлохын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм. 5Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайнмэдээний үнэн нь та нарт үлдэх юм. 6Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй.#Дх 10:17 7Харин ч эсрэгээрээ, хозлуулагсдын төлөөх сайнмэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүйчүүдийнх нь төлөөх сайнмэдээ надад даалгагдсаныг хараад, 8(Учир нь Петрийг хозлуулагсдын төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэрээр мөн намайг харийнхны төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) 9надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм. 10Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэг#2:10 эсвэл “эрмэлзэж байсан” зүйл минь юм.
Петрийг Паул зэмлэсэн нь
11Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа. 12Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэр хозлуулагсдаас цэрвэж, харийнхнаас холдон зай барьсан юм. 13Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм. 14Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харьтан шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.
Иудейчүүд ч харийнхан ч итгэлээр аврагддаг
15Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд нүгэлт харийнхан биш. 16Гэлээ ч бид аливаа хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй.#Дуу 143:2; Ром 3:20,22 17Хэрэв бид Христийн дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүгэлд үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй. 18Гэхдээ, хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно. 19Учир нь Бурханд амьд байхын тулд би хуульд хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. 20Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. 21Би Бурханы нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал нь хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.
Currently Selected:
Галат 2: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.