Хабаккук 1
1
1Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн зөн.
Эш үзүүлэгчийн гомдол
2ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж,
Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?
Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч,
Та аврахгүй юм.
3Ямар учраас Та надад ёс бусыг харуулж,
Юунд бузар мууг үзүүлнэ вэ?
Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж,
Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.
4Тиймээс хууль нь үл тоогдож,
Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй.
Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул
Шударга ёс гаждаг юм.
5Үндэстнүүдийн дунд хар!
Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун!
Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг
Би та нарын өдрүүдэд хийж байна.#Үйл 13:41
6Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг
Би босгож байна.
Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр
Дэлхийн энгээр жагсан урагшилдаг. #2Ха 24:2
7Тэд сүрдмээр, аймшигтай
Тэдний шударга ёс ба эрх мэдэл
Өөрсдөөс нь үүссэн билээ.
8Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан,
Үдэш гардаг чононуудаас ч гярхай.
Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирнэ.
Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.
9Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр ирнэ.
Тоо томшгүй тэдний нүүр урагшлах бөгөөд
Олзлогдогсдыг тэд элс мэт хураана.
10Тэд хаадыг дооглон,
Захирагчдаар тоглоомын бай хийнэ.
Тэд бэхлэлт бүрийг шоолон,
Тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.
11Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно.
Харин өөрсдийн хүч чадалаа
Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд
Гэм буруутайд тооцогдоно.
12Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь,
Та өнө мөнхөөс байсан бус уу?
Бид үхэхгүй.
ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ.
Хад минь, Та засан залруулахын тулд
Тэднийг тогтоон тавьсан.
13Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм.
Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ.
Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ?
Өөрсдөөс нь илүү зөвтийг
Буруутууд залгиж байхад
Юунд Та анир чимээгүй байна вэ?
14Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт,
Дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ?
15Халдеичууд тэднийг бүгдийг нь
Дэгээгээр гохдон татаж,
Тороороо шүүрдэн барьж,
Загасчилдаг торондоо цуглуулмуй.
Тэгээд тэд баярлалдан хөөрцөглөж байна.
16Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж,
Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг.
Учир нь тэдний олз омог нь
Эдгээр юмсаар арвин бөгөөд
Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.
17Тэд тороо хоосолж,
Үндэстнүүдийг хэлтрүүлэлгүй хядсаар л байх юм гэж үү?
Currently Selected:
Хабаккук 1: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.