Еврей 12
12
Есүсийн жишээ
1Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. 2Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. 3Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун. 4Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. 5Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.
“Эзэний сахилгажууллыг
бүү хөнгөн үз, хүү минь,
Тэр чамайг зэмлэх үед
сэтгэлээр бүү уна.#Иов 5:17; Сур 3:11–12 (LXX)
6Учир нь, хайрладаг хүнээ
Эзэн сахилгажуулдаг.
Хүлээн авдаг хүү болгоноо
Тэр ташуурддаг”
гэжээ. 7Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? 8Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. 9Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? 10Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. 11Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг. 12Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.#Иса 35:3 13Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь.#Сур 4:26 (LXX)
Бурханаас татгалзахын эсрэг сэрэмжлүүлгэ
14Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. 15Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.#Дх 29:18 (LXX) 16Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил.#Эх 25:29–34 17Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч#12:17 эсвэл ерөөл авахыг оролдсон ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.#Эх 27:30–40 18Учир нь та нар хүрч болох уул өөд мөн дүрэлзэх гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,#Гэт 19:16–22, 20:18–21; Дх 4:11–12, 5:22–27 19бүрээн хүнгэнээн ба үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байсан юм. 20Учир нь тэд “Амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн журмыг тэвчиж чадаагүй юм.#Гэт 19:12–13 21Энэ үзэгдэл аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэв.#Дх 9:19 22Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар, 23тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн. 24Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.#Эх 4:10 25Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?#Гэт 20:22 26Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.#Хаг 2:6 (LXX) 27“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах нь зайлуулагдахыг хэлж байгаа юм. 28Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. 29Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.#Дх 4:24
Currently Selected:
Еврей 12: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.