Исаиа 18
18
Кушийн тухай зөн
1Хөөрхий еэ, Кушийн#18:1 Куш: Этиоп. голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа.#Зеф 2:12
2Тэд тэнгисээр,
усны мандал дээрх хулсан завиар
Элч нарыг илгээдэг.
Шуурхай элч нар аа!
Өндөр нуруутай, зөөлөн арьстай,
Хол ойрыг айлгасан ард түмэн уруу,
Гол мөрнөөр хуваагдсан
Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу яв.
3Ертөнцийн оршин суугч,
Газар дээр амьдрагч
Та бүгд уулсын дээр
Туг босмогц үзтүгэй!
Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!
4Иймээс “Би орших газраасаа
Гэрэл доторх гялалзсан халуун мэт,
Ургац хураах үеийн аагим халуун шиг
Шүүдрийн үүл мэт
Тайван харж байх болно гэж
ЭЗЭН надад айлдав.
5Учир нь ургац хураахын өмнө нахиа дэлгэрч,
Цэцэг нь боловсорсон усан үзэм болоход
Намиаг#18:5 Ургамлын толгой дахь залаа, баг цэцэг. нь Тэр хутгаар тайрч,
Сэрийсэн мөчрүүдийг тастан зайлуулна.
6Тэд хамтдаа уулын махчин шувууд,
Газрын араатнуудад хаягдана.
Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж,
Газрын араатнууд тэдэн дээр өвөлжинө”
7Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.
Currently Selected:
Исаиа 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.