YouVersion Logo
Search Icon

Исаиа 33

33
Чөлөөлөлтийн тухай эш үзүүллэг
1Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг,
Дээрэмдүүлээгүй атлаа
бусдыг дээрэмдэгчид ээ.
Та нар бусдыг сүйтгэхээ болиход
Өөрсдийг чинь сүйтгэнэ.
Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход
Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.
2Аяа ЭЗЭН,
Биднийг нигүүлсээч!
Бид Таныг хүлээнэ.
Өглөө бүр Та хүч маань болж,
Зовлон шаналангийн цагт
Та аврал минь байгаач!
3Аянгын дуунаар хүмүүс зугтаж,
Таныг босоход үндэстнүүд тараагдана.
4Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна.
Царцаа дэвхрэх шиг,
Хүмүүс түүн дээр овооролдоно.
5ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.
Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
6Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд
Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн.
ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
7Үзэгтүн, зоригтнууд нь гадаа уйлалдаж,
Энхийн элч нар нь гашуудан цурхирна.
8Их замууд хоосрон,
Аялагчид алга болов.
Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн
Хүнийг ойшоосонгүй.
9Газар гашуудаж хатав.
Ливан ичиж гандав.
Шарон эзгүй тал мэт болов.
Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.
10“Одоо Би босно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Одоо Би өргөмжлөгдөнө.
Одоо Би өргөгдөнө.
11Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ.
Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.
12Хүмүүс нь далдуу мод мэт,
Галд шатаж буй тастуулсан сундуу мэт шатна.
13Холынхон та нар, юу хийснийг минь сонсож,
Ойрынхон та нар, хүчийг минь мэдэгтүн” гэв.
14Сион дахь нүгэлтнүүд айж,
Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв.
“Хэн маань түймэрдэгч галын дотор
сууж чадах вэ?
Хэн маань мөнхөд шатсаар
амьдарч чадах вэ?”
15Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж,
Шударга бус олзыг жигшиж,
Хахууль авахаас гараа хол байлгаж
Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн
Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь
16Өндөрт заларна,
Түүний хоргодох газар нь
Хадан бэхлэлт байх болно.
Түүнд талх нь хангагдаж,
Ус нь элбэг байх болно.
Аугаа Хааны газар нутаг
17Чиний нүд гоо үзэсгэлэнт
Хааныг харж,
Тэд алс холын газрыг үзнэ.
18Зүрх чинь “Тооллого хийгч хаана байна?
Татвар хураагч хаа байна?
Цамхаг хянагч хаа байна?” гэж
Аюулыг тунгаан бодно.
19Хэн ч ойлгохгүй бэрх яриатай,
Хэн ч үл ойлгох харь хэлтэй
Догшин хүмүүсийг чи
цаашид эс харна.
20Манай баяр наадмын хот
Сионыг харагтун!
Ажин түжин орон,
Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй,
Нэг ч аргамж нь тасрахгүй,
Эвхэгдэхгүй майхан болох
Иерусалимыг нүд чинь үзнэ.
21Тэнд цог жавхлант Нэгэн,
ЭЗЭН, бидний төлөө байх болно.
Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж,
Сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй.#33:21 Еврейд нь 21-р эшлэл тодорхой бус.
22Учир нь ЭЗЭН бол шүүгч маань,
ЭЗЭН бол хууль тогтоогч минь,
ЭЗЭН бол хаан маань мөн.
Тэр биднийг аварна.
23Чиний аргамж тайлагдаж,
Шургийн суурь нь уягдахгүй,
Дарвуул дэлгэж чадахгүй.
Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж,
Доголон хүн ч хувь хүртэнэ.
24“Би өвчтэй байна” гэж
Нэг ч оршин суугч эс өгүүлнэ.
Тэнд амьдарч байгаа хүмүүсийн
хилэнц уучлагдах болно.

Currently Selected:

Исаиа 33: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in