Исаиа 45
45
Бурханы зэмсэг Кореш
1Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар,
Үүдийг нь үл хааж,
Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр,
Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд
Баруун гарыг нь барьсан,
Өөрийн тосолсон Корешт
ЭЗЭН ийн айлдаж байна.
2“Би чиний өмнө явж,
Муруй газрыг тэгшлэн
Хүрэл хаалгуудыг буталж,
Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.
3Чамайг нэрээр чинь дуудсан
Би ЭЗЭН, Израилийн Бурхан гэдгийг
Чамд мэдүүлэхийн тулд
Би чамд харанхуйн эрдэнэс,
Далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.
4Миний боол Иаков,
Миний сонгосон Израилийн төлөө
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи Намайг танихгүй ч
Би чамайг овоглосон билээ.
5Би ЭЗЭН.
Өөр байхгүй.
Надаас өөр Бурхан алга.
Чи Намайг танихгүй ч,
Би бүсийг чинь бүсэлсэн.
6Тийнхүү Надаас өөр хэн ч алга,
Би ЭЗЭН,
Өөр байхгүй гэдгийг
Наран мандахаас бас шингэхээс ч мэдэх болтугай!
7Би гэрлийг бий болгон
Харанхуйг бүтээж,
Амар тайвныг гүйцэтгэн,
Гай гамшгийг ч бүтээдэг.
Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.
8Тэнгэр ээ, дээрээс цавд.
Үүлс зөвт байдлыг цутгаг.
Газар нээгдэж, авралыг ургуулан
Түүний хамт зөвт байдал дэлгэрэг.
ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ.
9Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын
шавар сав хөөрхий еэ!
Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?»
Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү?#Иса 29:16; Ром 9:20
10Эцэгтээ «Та юу төрүүлэв?»,
Эхдээ «Та юу гаргачихав?» гэж хэлдэг нэгэн хөөрхий еэ!”
11Израилийн Ариун Нэгэн,
Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хөвгүүдийн минь ирээдүйн талаар
Та нар Надаас асууж,
Мутрын минь ажлыг Надад тушаах уу?
12Дэлхийг Би хийж,
Дээр нь хүнийг бүтээв.
Мутраараа тэнгэрийг дэлгээд,
Би түг түмдэд тушаав,
13Би түүнийг зөвт байдал дотор босгосон бөгөөд
Бүх замыг нь тэгшилнэ.
Тэр хөлсөөр бус,
Шагналгүйгээр хотыг минь барьж,
Хоригдлуудыг минь сул явуулна” гэж
Түг түмдийн ЭЗЭН айлдав.
14ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Египетийн баялаг,
Кушийн наймаа,
Чацархаг хүмүүс сабечууд
чам дээр ирж, чинийх болно.
Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд,
«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.
Өөр байхгүй.
Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”
15Израилийн Бурхан, Аврагч минь,
Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.
16Шүтээн хийгчид бүгд ичгүүрт орж,
Гутамшиг болон хамтдаа ичиж зовон явна.
17Харин Израиль мөнхийн авралаар
ЭЗЭНээр аврагдана.
Та нар үүрд мөнхөд ичихгүй,
гутамшиг болохгүй.
18Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.
(Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм.
Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй
Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.)
“Би ЭЗЭН. Өөр байхгүй.
19Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй,
«Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж
Иаковын үр удамд Би хэлээгүй.
ЭЗЭН Би зөвийг айлдаж,
Чигч шударгыг тунхаглаж байна.
Шүтээнүүд Вавилоныг хамгаалахгүй
20Цуглаад ирцгээ.
Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо.
Модон шүтээнүүдээ дээдлэн
Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.
21Тунхаглан, танилцуул.
Тэд хамтдаа зөвлөлдөг.
Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ?
Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ?
ЭЗЭН Би биш үү?
Надаас өөр Бурхан байхгүй.
Надаас өөр зөвт Бурхан,
Аврагч байхгүй.
22Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул
Дэлхийн бүх хязгаар аа,
Над уруу эргэж аврагдагтун.
23Би Өөрөөрөө тангарагласан.
Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй.
Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.#Ром 14:11; Флп 2:10–11
24Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай
«Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.”
Түүн дээр ирэх бөгөөд
Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.
25ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам
зөвтгөгдөн, алдаршина.
Currently Selected:
Исаиа 45: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.