Исаиа 54
54
Амар тайвны мөнхийн гэрээ
1Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи,
Баярлан хашхирагтун.
Төрөх зовлон үзээгүй чи,
Бахдан дуулж, хашхирагтун.
Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь
Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.#Гал 4:27
2“Майхныхаа талбайг өргөтгөн
Сууцныхаа хөшгийг дэлгэн татаад,
Бүү зов, аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.
3Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж,
Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн
Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.
4Чи ичгүүрт унахгүй,
Гутамшиг болохгүй.
Шившиг ч болохгүй тул бүү ай.
Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж,
Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.
5Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн.
Нэр нь түг түмдийн ЭЗЭН.
Чиний Аврагч нь
Израилийн Ариун Нэгэн бөгөөд
Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.
6ЭЗЭН чамайг хаягдсан,
Сэтгэлээр гашуудсан эхнэр мэт,
Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж
Бурхан чинь айлдаж байна.
7“Би чамайг эгшин зуур орхисон боловч
Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна.
8Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч
Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж
Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.
9“Энэ нь Надад
Ноагийн усан үер мэт бөгөөд
Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж
Тэгэхэд Би тангараглав.
Иймээс чамд уурлахгүй,
Чамайг зэмлэхгүй гэж Би тангараглажээ.#Эх 9:8–17
10Уулс ганхаж, толгод доргивч,
Энэрэл хайр минь чамаас салахгүй,
Амар тайвны гэрээ минь хөндөгдөхгүй” гэж
Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна.
11“Салхи шуурганд туугдсан,
Тайвширшгүй, дорд нэгэн ээ.
Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж,
Чиний суурийг индранилаар тавина.#Илч 21:18–21
12Би цонхнуудыг чинь бадмааргаар,
Хаалгуудыг чинь болроор хийж,
Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
13Хамаг хөвгүүн чинь ЭЗЭНээр сургагдана,
Хөвгүүдийн чинь амар тайван нь агуу их болно.#Иох 6:45
14Зөвт байдал дотор чи байгуулагдан,
Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж,
Аюул чамд ойртохгүй учраас
Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.
15Тэд хутган үймүүлэхээр цугларах боловч,
Тэр нь Надаас биш юм.
Чиний эсрэг цугларах хэн нь ч
Чамаас болж унана.
16Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн
ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн.
Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.
17Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй.
Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг
чи яллана.
ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд
Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж
ЭЗЭН зарлиг болгов.
Currently Selected:
Исаиа 54: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.