YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 19

19
Леви хүний татвар эм
1Израиль хаангүй байх тэр өдрүүдэд нэгэн леви хүн Ефраимын уулын мухарт цагаачлан сууж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ. 2Гэтэл түүний татвар эм түүнд уурлаж түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэр уруу гүйж, тэнд дөрвөн сар байв. 3Дараа нь түүний нөхөр босож, түүнийг буцаан авчрахын тулд зүрх сэтгэлд нь ярихаар түүний араас явав. Тэр зарцаа авч, хоёр илжгээ дагуулжээ. Эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж авчрав. Залуу эмэгтэйн эцэг түүнийг хараад, өөдөөс нь баярлан угтав. 4Залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр түүн дээр гурван хоног байв. Тэд тэнд идэж, ууж, хоногложээ. 5Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, тэр эр явахаар хөдлөв. Залуу эмэгтэйн эцэг хүргэндээ
—Үмх талх идэж хүчээ сэлбээд дараа нь та нар явж болно гэв. 6Тэгээд тэд үлдэж, хамтдаа идэж ууцгаав. Залуу эмэгтэйн эцэг өнөөх эрд хандан
—Нэгэн үдшийг өнгөрөөж, зүрхээ хөгжөөвөл хичнээн тустай гэлээ. 7Гэвч өнөөх эр явахаар босов. Хадам эцэг нь түүнийг гуйж гувшсанд тэр тэнд дахин хонох болов. 8Тав дахь өдөр нь тэр явахаар өглөө эртлэн боссонд залуу эмэгтэйн эцэг
—Хүчээ сэлбээд орой болтол байзнаач гэхэд тэд цуг хооллов. 9Өнөөх эр, татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнд
—Хараач, өдөр хэвийж орой боллоо, шөнийг өнгөрүүлээч. Харагтун, өдөр дуусаж байна. Энд хонож, зүрхээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш та хоёр замдаа гарч, чи майхан уруугаа эртхэн явж болно шүү дээ гэв. 10Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй босоод гарч явжээ. Тэгээд тэр Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг бас татвар эм нь байлаа. 11Тэднийг Иебусын ойролцоо байх үед үдшийн гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ
—Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ. 12Харин эзэн нь түүнд
—Израилийн хөвгүүдэд биш гаднынханд харьяалагдах хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ. 13Тэр зарцдаа
—Гибеа эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв. 14Ингээд тэд өнгөрөн цааш явсаар Бениамины харьяа Гибеад дөхөж ирэх үед нар шингэв. 15Тэд Гибеад нэвтрэн орж хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг ортол гэртээ хонуулах хүн байсангүй тул хотын задгай талбайд суув. 16Үдэш нэгэн өвгөн талбайгаасаа буугаад ирж явлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад цагаачлан суудаг байжээ. Харин энэ газрын эрчүүд нь бениаминчууд байлаа. 17Тэр өвгөн харцаа дээш өргөн хотын задгай талбайд байгаа аяны хүнийг хараад
—Чи хаашаа явж байна вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуув. 18Өнөөх эр түүнд
—Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулын мухар уруу аялж байгаа юм. Би тэндхийнх бөгөөд Иудагийн Бетлехемд очоод одоо би өөрийн гэр уруу харьж явна. Харин намайг гэртээ хүлээн авчих хэн ч алга. 19Гэхдээ бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Надад бас шивэгчинд тань болон зарц бидэнтэй чинь хамт яваа залууд өгчих талх, дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав. 20Өвгөн
—Амар тайван чамд байх болтугай. Хэрэв ямар нэг юм чамд дутвал би санаа тавья. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв. 21Ингээд тэр түүнийг гэртээ дагуулан ирж, илжигнүүдийг нь тэжээжээ. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.
Гибеагийн хэрэг
22Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд
—Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.#Эх 19:5–8 23Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд
—Болохгүй, ах дүүс минь, ийм муухай хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно, тийм муу хэрэг бүү үйлдэгтүн. 24Хар, энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд ийм хэцүү гутамшигт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв. 25Гэвч эрчүүд түүнийг сонсохыг хүссэнгүй. Иймээс өнөөх хүн түүний татвар эмийг барьж, тэдэн уруу гудамжинд хөтөлж гаргав. Тэд түүнийг хүчирхийлэн, бүх л шөнөжингөө өглөө болтол түүнтэй хэрцгийгээр харьцаж, үүр цайх үед тэр эмэгтэйг явуулав. 26Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй эзнийхээ байрлаж байсан нөгөө хүний гэрийн үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв. 27Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замдаа гарахаар гадагш гарчээ. Түүний татвар эм өнөөх эмэгтэй гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд хэвтэж байв. 28Тэр түүнд
—Бос, явцгаая гэв. Гэвч хариу байсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээрээ аваад, тэр хүн босож, гэр өөдөө явав.
29Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмээ хөндөж мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв.#1См 11:7 30Үүнийг үзсэн бүгд
—Израилийн хөвгүүд Египет нутгаас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг тунгааж, зөвлөн ярьсугай гэлцэв.

Currently Selected:

Шүүгчид 19: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in