Иохан 17
17
Шавь нарынхаа төлөө залбирав
1Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн
—Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. 2Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. 3Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. 4Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. 5Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. 6Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм. 7Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас гэдгийг одоо тэд мэдэв. 8Учир нь Надад өгсөн үгсийг тань Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Намайг Та илгээсэн гэдэгт итгэсэн юм. 9Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. 10Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Би тэднээр алдаршуулагдлаа. 11Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.#17:11 ЗБ-т Надад өгсөн эд бүгдээ нэрийнхээ хүчээр хамгаалаач 12Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан.#17:12 ЗБ-т Таны Надад өгсөн тэднийг би нэрийн тань хүчээр хамгаалж байсан Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.#Дуу 41:9; Иох 13:18 13Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. 14Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. 15Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. 16Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. 17Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. 18Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. 19Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. 20Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. 21Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. 22Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн сүр жавхланг тань Би тэдэнд өгсөн билээ. 23Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. 24Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. 25Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч Би Таныг мэдсэн. Мөн Та Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. 26Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.
Currently Selected:
Иохан 17: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: