Иов 38
38
Иовд ЭЗЭН хариулав
1Тэгтэл ЭЗЭН хуй салхин дундаас Иовд хариулан
2—Ухаангүй үгсээрээ зорилго төлөвлөгөөг минь сөрдөг хэн юм бэ, чи?
3За, бэлхүүсээ чанга бүсэл.
Эр хүн шиг зогс.
Чамаас Би асуух бөгөөд
Чи Надад мэдүүлж өг.
4Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа?
Мэддэг бол Надад хэлээч.
5Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ?
Чи мэддэгээс хойш,
Хэн дээр нь шугам татсан бэ?
6Түүний сууриуд юун дээр тогтсон бэ?
Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?
7Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж,
Тэнгэрлэг биес#38:7эсвэл Бурханы хөвгүүд (1:6 тайлбар үз.) бүгд баярлалдан уухайлсан.
8Эсвэл хэвлийгээс оргилж гарахад нь
Хэн далайг хаалга хатавчаар хязгаарласан#38:8 26:12 үз. бэ?#Иер 5:22
9Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,
түнэр харанхуйг түүний өлгий болгож
10Мөн түүнд хил таслан өгч,
хаалга хөндлүүдийг нь тавьж,
11“Энэ хүртэл чи ирэгтүн,
Эндээс цаашилж болохгүй.
Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж
Би айлдсан билээ.
12Амьдралдаа чи өглөөд тушааж,
Үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
13Тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч,
Тэндээс гэм буруутнуудыг сэгсэрч хаяв.
14Тэр нь лацанд даруулсан шавар шиг өөрчлөгдсөн.
Тансаг өнгөтэй хувцас мэт болсон.
15Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан.
Бардамнан өргөсөн гар нь хугарсан.
16Тэнгис далайн ундаргад чи нэвтэрч үзсэн үү?
Оёоргүй гүний цүнхээлд алхсан уу?
17Үхлийн үүд хаалга чамд илэрхийлэгдэж байсан уу?
Үхлийн харанхуйн хаалгуудыг чи харсан уу?
18Газар дэлхийн хэмжээ өргөнийг чи ойлгосон уу?
Хэрэв энэ бүгдийг мэддэг бол чи хэлээч.
19Гэрлийн оршихуйд хүрэх зам аль вэ?
Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
20Чи түүнийг нутаг хязгаарт нь аваачиж чадах уу?
Чи гэрт нь хүрэх замыг ялгах уу?
21Тэр үед төрсөн учраас чи мэдэх ёстой.
Тэгэхээр өдрүүд чинь тоолшгүй их билээ!
22Чи цасны агуулахуудад орж үзсэн үү?
Чи мөндрийн агуулахуудыг харсан уу?
23Тэдгээрийг Би зовлон шаналалт цагийн төлөө,
Тулаан дайны өдөрт нөөцөлсөн билээ.
24Гэрэл аль замаар тараагддаг вэ?
Дорнын салхи хаагуур газар дэлхий уруу үлээгддэг вэ?
25Үер усны сувгийг
Аянгын цахилгааны мөрийг
Хэн татдаг бэ?
26Хүмүүсгүй газарт,
хүнгүй цөлд бороо оруулахын тулд,
27эзгүй хоосон газрыг хангаж,
ургамал ногооны соёог ургуулахын тулд
Хэн тэгэв?
28Бороонд эцэг бий юү?
Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг төрүүлсэн бэ?
29Хэний хэвлийгээс мөс гарсан бэ?
Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?
30Ус чулуу шиг хатуурч,
Оёоргүй гүний гадаргуу ч хөлдөж барьцалджээ.
31Чи Мичид зургааг гинжлэн холбож чадах уу?
Марал гурвын зангилааг салгаж дөнгөх үү?#Иов 9:9; Амо 5:8
32Чи оддын бүх ордыг улиралд нь гаргаж чадах уу?
Долоон бурхныг дагуулуудтай нь удирдаж чадах уу?
33Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэх үү?
Хууль захиргааг нь дэлхийд тохируулж чадах уу?
34Асар их усаар бүрхүүлэхийн тулд
Агаарын үүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу?
35Алсаас ирээд “Бид энд байна” гэж чамд илтгэхээр
аянга гялбааг чи илгээж чадах уу?
36Дотоод эрхтэнд хэн мэргэн ухааныг оруулсан бэ?
Оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?#38:36 ЭНО-д Нил үерлэнэ гэдгийг билүүс шувуунд хэн хэлдэг вэ? Үер буухыг азарган тахианд хэн дамжуулдаг вэ?
37Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ?
Эсвэл тэнгэрийн усны туламнуудыг хэн тогтоож,
38Шороо тоос цул болж, цутгагдан
шавар зууралдахад тогтоож чадах вэ?
39Эрслэнгийн өмнөөс чи ан агнах уу?
Идэр залуу арслангуудын идэх хүслийг
40Үүр нүхнүүдэд тэд хярж,
Хоргодох газруудад хүлээн хэвтэх үед нь
хангаж чадах уу?
41Үр зулзага нь Бурханд хашхиран олз махгүй тэнүүчилж байхад
хэрээнд хүнс хоолыг нь хэн залгуулж өгдөг вэ?
Currently Selected:
Иов 38: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.