Иошуа 1
1
Эзэнээс Иошуад өгсөн үүрэг
1ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад
— 2Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв. 3Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ.#Дх 11:24–25 4Та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно. 5Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.#Дх 31:6,8; Евр 13:5 6Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.#Дх 31:6–7,23 7Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. 8Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. 9Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.
Эзлэн авах бэлтгэл
10Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь
— 11Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв. 12Харин Реубен, Гад бас Манассегийн хагас овогт Иошуа хэлсэн нь#Тоо 32:28–32; Дх 3:18–20; Иош 22:1–6
— 13ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана. 14Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг хүчит эрс ах дүү нарынхаа өмнө бүрэн зэвсэгтэй гатлан явж тэдэнд туслах ёстой. 15ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв. 16Тэд Иошуад хариулан хэлсэн нь
—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно. 17Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай. 18Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.
Currently Selected:
Иошуа 1: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: