Малахи 1
1
1Нэгэн зөн. Малахигаар дамжуулан Израильд хандсан ЭЗЭНий үг.
ЭЗЭНд Израиль эрхэм
2“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,#Ром 9:13 #Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14 3Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон.” 4Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.” 5Та нарын нүд үүнийг үзэж, та нар “ЭЗЭН, Израилийн хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай” гэж хэлнэ.
Тахилчдын ялзрал
6“Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг. 7Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ гэдэг чинь жигшил юм» гэж хэлж байна. 8Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.#Дх 15:21 9“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 10“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 11“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 12“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна. 13Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна. 14“Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Currently Selected:
Малахи 1: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: