Матай 12
12
Амралтын өдөр тариа цайруулжээ
(Мк 2:23–28; Лк 6:1–5)
1Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв.#Дх 23:25 2Гэтэл фарисайчууд хараад, Түүнд
—Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв. 3Харин Есүс тэдэнд хэлсэн нь
—Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү?#1См 21:1–6 4Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ.#Лев 24:9 5Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү?#Тоо 28:9–10 6Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. 7Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.#Мт 9:13; Хос 6:6 8Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.
Хатангир гартай хүн
(Мк 3:1–6; Лк 6:6–11)
9Есүс тэндээс явж, синагогт нь орлоо. 10Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар
—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, 11Тэр тэдэнд
—Та нарын хэн нэгэн нь ганц хоньтой байгаад, тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал тэр нэгэн хонио барьж аваад тэндээс гаргахгүй гэж үү?#Лк 14:5 12Тэгвэл хүн хониноос аль хэр эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, 13мөнөөх хүнд
—Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов. 14Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв.
Бурханы сонгосон зарц
15Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, 16Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. 17Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.
18«Миний сонгосон Зарц,#Иса 42:1–4
Сэтгэлд минь нийцсэн
Хайртыг минь харагтун.
Би Түүний дээр Сүнсээ байлгана.
Тэрээр харийнханд
Шударга ёсыг тунхаглана.
19Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй
Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй.
20Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл
Бяцарсан зэгсийг хугалахгүй,
Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.
21Түүний нэрд харийнхан найдах болно.»
Есүс ба Беелзебул
(Мк 3:20–30; Лк 11:14–23)
22Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. 23Хурсан олон бүгд гайхаж
—Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв. 24Харин фарисайчууд үүнийг сонсоод
—Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ.#Мт 9:34, 10:25 25Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд
—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. 26Хэрэв Сатан нь Сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? 27Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. 28Гэвч Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 29Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 30Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн.#Мк 9:40 31Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол#12:31 тэдний хэлсэн нүгэлт зүйлс эсвэл Бурханы эсрэг тэдний хэлсэн нүгэлт зүйлс нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана. 32Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана.#Лк 12:10
Мод ба үр жимс
(Лк 6:43–45)
33Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана.#Мт 7:20; Лк 6:44 34Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.#Мт 3:7, 23:33, 15:18; Лк 3:7, 6:45 35Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. 36Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. 37Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв.
Ионагийн тэмдэг
(Мк 8:11–12; Лк 11:29–32)
38Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд
—Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна#Мт 16:1; Мк 8:11; Лк 11:16 гэсэнд 39Тэр харин тэдэнд
—Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.#Мт 16:4; Мк 8:12 40Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.#Ион 1:17 41Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.#Ион 3:5 42Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.#1Ха 10:1–10; 2Шс 9:1–12
Бузар сүнс буцаж ирэх нь
(Лк 11:24–26)
43Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж, амралтыг хайвч эс олдог. 44Тэгээд тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. 45Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.
Есүсийн жинхэнэ төрөл садан
(Мк 3:31–35; Лк 8:19–21)
46Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжлэн, гадаа зогсож байлаа. 47Нэг нь Түүнд
—Хараач, эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэхэд#12:47 ЗБ-т энэ эшлэл байхгүй. 48Есүс харин түүнд
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд, 49шавь нарынхаа зүг гараа сунган
—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. 50Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.
Currently Selected:
Матай 12: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: