YouVersion Logo
Search Icon

Марк 1

1
Баптисч Иоханы тунхаглал
(Мт 3:1–12; Лк 3:1–18; Иох 1:19–28)
1Бурханы Хүү#1:1 ЗБ-т Бурханы Хүү гэж байхгүй. Есүс Христийн сайнмэдээний эхлэл.
2Эш үзүүлэгч Исаиагийн номд
«“Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ.
Тэрээр замыг чинь бэлтгэнэ” гэсэнчлэн#Мал 3:1
3Цөлд хашхирагч нэгний дуу нь
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Жимийг нь шулуун болгогтун” гэнэ»#Иса 40:3 (LXX)
гэж бичигджээ. 4Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж#1:4 ЗБ-т баптисм хүртээж, тунхаглав эсвэл цөлд гарч ирэн тунхаглав байлаа. 5Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. 6Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв.#2Ха 1:8 7Тэр тунхаглахдаа
—Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би бөхийж Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. 8Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.
Есүс баптисм хүртэв
(Мт 3:13—4:11; Лк 3:21–22)
9Тэр өдрүүдэд Галилын Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. 10Уснаас гарч ирсэн даруйд нь тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Тэр үзэв. 11Тэнгэрээс дуун гарч
—Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог#Эх 22:2; Дуу 2:7; Иса 42:1; Мт 3:17, 12:18; Мк 9:7; Лк 3:22 гэв.
Есүс соригдсон нь
(Лк 4:1–13)
12Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. 13Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.
Галилд үйлчлэлээ эхлэв
14Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан
15Тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.#Мт 3:2
Есүсийн анхны шавь нар
(Мт 4:12–22; Лк 4:14–15; 5:1–11)
16Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж. 17Есүс тэдэнд
—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ. 18Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 19Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. 20Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа.
Бузар сүнстэй хүн
(Лк 4:31–37)
21Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. 22Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.#Мт 7:28–29 23Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран
24Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. 25Есүс түүнийг зандарч
—Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун
—Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа. 28Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ.
Есүс Симоныд олныг эдгээв
(Мт 8:14–17; Лк 4:38–41)
29Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив. 30Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд 31Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.
32Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. 33Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. 34Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.
Галилаар аялан тунхаглав
(Лк 4:42–44)
35Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. 36Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, 37олоод
—Бүгд Таныг эрж байна гэхэд 38Есүс
—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. 39Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.#Мт 4:23, 9:35
Уямангаас цэвэршүүлэв
(Мт 8:1–4; Лк 5:12–16)
40Уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж
—Та хүсвэл намайг цэвэр болгож#1:40 Ийм өвчин хүнийг бузарладаг гэж үздэг байжээ. чадна шүү дээ гэж гуйхад 41Тэр өрөвдөн#1:41 ЗБ-т бухимдан гараа сунгаж түүнд хүрээд
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд 42тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ. 43Есүс түүнд хатуу сануулаад, даруй түүнийг явуулав. 44Тэр түүнд
—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө#Лев 14:1–32 гэж айлдав. 45Гэтэл тэр гараад болсон бүхнийг зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод ил явах боломжгүй болж, зэлүүд газраар байх болов. Тэд зүг бүрээс Түүнийг зорин ирсээр байлаа.

Currently Selected:

Марк 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in