Марк 10
10
Гэр бүл салах нь
(Мт 19:1–12; Лк 16:18)
1Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав.
2Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж
—Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад 3Есүс хариуд нь тэдэнд
—Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд 4тэд
—Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв.#Дх 24:1–4; Мт 5:31 5Гэтэл Есүс тэдэнд
—Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. 6Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.#Эх 1:27, 5:2 7Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж,#10:7 ЗБ-т эхнэртэйгээ нийлж гэж байхгүй. #Эх 2:24 8хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. 9Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ.
10Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. 11Есүс тэдэнд
—Хэн эхнэрээсээ салж, өөр нэгтэй гэрлэнэ, тэр эхнэрийнхээ өмнө завхайрсан болно.#Мт 5:32; 1Ко 7:10–11 12Эхнэр нь нөхрөөсөө салж, өөр нэгтэй гэрлэвэл тэр эм завхайрсан болно гэв.
Есүс хүүхдүүдийг ерөөв
(Мт 19:13–15; Лк 18:15–17)
13Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. 14Есүс хараад зэвүүцэж, тэдэнд
—Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. 15Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ.#Мт 18:3 16Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв.
Баян залуу
(Мт 19:16–30; Лк 18:18–30)
17Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд
—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. 18Есүс түүнд
—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 19“Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд#Гэт 20:12–16; Дх 5:16–20 20тэр Түүнд
—Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв. 21Есүс түүнийг ширтэн харж, хайрлан
—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 22Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв.
23Есүс тойруулан хараад, шавь нартаа
—Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! гэв. 24Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин
—Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ! 25Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд 26тэд ихэд гайхаж, хоорондоо
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээв. 27Есүс тэднийг хараад
—Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.
28Петр Түүнд
—Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв. 29Есүс
—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайнмэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино, 30тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. 31Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ.#Мт 20:16; Лк 13:30
Есүс үхэл, амилалаа гурав дахиа зөгнөв
(Мт 20:17–19; Лк 18:31–34)
32Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Өөрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв.
— 33Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана. 34Тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв.
Иаков, Иохан нарын хүсэлт
(Мт 20:20–28)
35Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд
—Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв. 36Тэр
—Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд 37тэд Түүнд
—Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. 38Харин Есүс
—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд#Лк 12:50 39тэд Түүнд
—Чадна гэв. Есүс тэдэнд
—Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. 40Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв.
41Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв. 42Есүс тэднийг дуудаж тэдэнд
—Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.#Лк 22:25–26 43Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.#Мт 23:11; Мк 9:35; Лк 22:26 44Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. 45Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.
Сохор Бартимайн эдгэрэл
(Мт 20:29–34; Лк 18:35–43)
46Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. 47Назарын Есүс явж байгааг тэр дуулаад
—Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. 48Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр
—Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. 49Есүс зогсон
—Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд
—Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. 50Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив. 51Есүс түүнд
—Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд
—Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв. 52Есүс түүнд
—Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.
Currently Selected:
Марк 10: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: