YouVersion Logo
Search Icon

Тооллого 34

34
Канааны хил
1Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
2Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд ийн хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой. 3Танай өмнөд тал Зиний цөлөөс Едомын хажууг дагах бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш үргэлжлэх ажгуу. 4Танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зинээр үргэлжлэх бөгөөд түүний адаг нь Кадеш-барнеагаас өмнө зүгт байж, Хазар-аддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой. 5Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, адаг нь далайд байх ёстой.
6Баруун хилийн тухайд, та нарт Их тэнгис байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.
7Танай хойд хил энэ болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой. 8Хор уулаас та нар Лебо-хамат хүртэл татах бөгөөд хилийн адаг Зедадад байх ёстой. 9Уг хил Зифрон уруу гарч, адаг нь Хазар-енанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.
10Зүүн хилдээ зориулж та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат. 11Уг хил нь Шефамаас Аины зүүн талаар Рибла уруу уруудна. Хил уруудан үргэлжилсээр, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой. 12Уг хил Иордан уруу уруудах бөгөөд адаг нь Давст тэнгист байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг энэ ажгуу” гэж айлдав.
13Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ
—Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.#Иош 14:1–5 14Учир нь Реубений хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлийн дагуу мөн Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлийн дагуу өөрсдийнхийгөө авч, Манассегийн хагас овог эзэмшилээ хүлээн авсан болой. 15Хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы чанадад буюу зүүн тийш наран мандах зүгт эзэмшилээ авсан болой гэв.
Овгийн удирдагчид
16Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
17Та нарт уг нутгийг хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм. 18Нутгийг өв болгон хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун. 19Тэр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 20Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел, 21Бениамин овгоос Хислоны хүү Елидад, 22Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки, 23Иосефын хөвгүүдийн хувьд Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел, 24Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел, 25Зебулуны хөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан, 26Иссахарын хөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел, 27Ашерын хөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд, 28Нафталийн хөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэж айлдав. 29Эд Канаан нутагт Израилийн хөвгүүдэд өвийг хуваан өвлүүлэхээр ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in