Сургаалт үгс 30
30
Агурын сургаалт үгс
1Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ.
2Хүн гэхэд би дэндүү мунхаг юм даа,
Хүний ухаарал надаас үл олдоно.
3Мэргэн ухаанд ч эс суралцав, би.
Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.
4Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв?
Хэн салхийг алгандаа атгаж байв?
Хэн усыг дээлэндээ боож чадав?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв?
Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5Бурханы үг бүр тунгаагдсан байдаг
Өөрийнх нь дотор хоргодогсдод
Тэрээр бамбай
6Түүний үгэн дээр бүү нэм,
Тэгвээс Тэр чамайг илчлэн зэмлэж,
чи худалч болох вий.
7Хоёр зүйлийг би Танаас гуйж байна
Харин намайг үхэхээс өмнө
надад бүү татгалзаарай!
8Хоосон хуурмагийг, худал үгийг
Хол байлгаач, надаас.
Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч
Надад бүү өгөөч,
Ногдох хувь минь болох
талхаар намайг тэжээгээч.
9Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж,
“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,
Няцаж буцах вий,
Эсвэл ядууран хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлах вий.
10Эзнийх нь өмнө зарцыг нь бүү гүтгэ
Эс тэгвэл тэр чамайг зүхэж,
чи ялтан болох вий.
11Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.
12Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх
Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч бас байх.
13Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.
14Газар дээрх ядуусыг,
Хүмүүсийн дундах үгээгүйчүүдийг залгих
Илд мэт шүдтэй, хутга шиг араатай хүмүүс ч бас бий.
15Шуналын туламд “Өг, Өг” гэцгээдэг
Хоёр охин,
Ханаж цаддаггүй гурав дахь
“Хангалттай” гэж хэлдэггүй дөрөв дэх нь бас буй.
16Үхэгсдийн орон,
Үргүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
“Хангалттай” гэж хэлдэггүй гал зэрэг нь юм.
17Эцгийгээ басамжилж,
Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг
Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18Миний хувьд ухааршгүй гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь би бүр ч ойлгохгүй юм.
19Тэнгэрт халих бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах могойн зам,
Тэнгисийн зүрхэн дунд хөвөх онгоцны зам,
Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь тавилан болой.
20Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж амаа арчаад
“Би ёс бусыг үйлдээгүй” гэдэг.
21Гурван зүйлийн дор дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй
22Хаан сэнтий дэх зарц,
Талхаар хангалуун мунхаг,
23Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарах бүсгүй
Хатагтайгаа эзэгнэсэн шивэгчин зэрэг ажгуу.
24Дэлхий дээр өчүүхэн атлаа мэргэнээс мэргэн дөрвөн зүйл бий.
25Шоргоолж том амьтан биш ч зуны турш хоол хүнсээ базаана.
26Дорго хүчтэй амьтан биш ч хад чулуун дунд үүрээ засна.
27Царцаанд хаан байхгүй ч тэд эрэмбээр жагсан явна.
28Гүрвэлийг гараар барьж болох ч тэрээр хааны ордонд ч байх.
29Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу гоёмсог явдаг дөрөв бий.
30Хэний ч өмнөөс ухардаггүй,
Араатны хүчирхэг нь болсон арслан,
31Ихэмсэг алхлах азарган тахиа,
Ухна ба дайчин баатруудтайгаа жагсаж буй хаан болой
32Өөрийгөө өргөмжилж мунхагласан эсвэл ёр мууг сэдсэн бол
Гараа аман дээрээ тавь.
33Цохисон сүүнээс цөцгий
Дэлссэн хамраас цус
Тэсрэх уурнаас эвдрэлцэл буй.
Currently Selected:
Сургаалт үгс 30: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.