YouVersion Logo
Search Icon

Дуулал 112

112
Зөвтийн ерөөл
1ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Тушаалуудад нь ихэд баярладаг хүн
Юутай ерөөлтэй!
2Үр удам нь дэлхий дээр хүчтэй болно.
Чигч шударгын хойч үеийнхэн ерөөгдөнө.
3Гэрт нь хөрөнгө баялгууд байна.
Зөвт байдал нь мөнхөд тогтоно.
4Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт
Чигч шударга хүмүүсийн төлөө
Харанхуйд гэрэл цацарна.
5Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна.
Тэрээр шүүхэд хэргээ батлах болно.
6Тэрээр хэзээ ч ганхахгүй.
Зөвт хүн мөнхөд дурсагдах болно.
7Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат болой.
8Зүрх нь гуйвшгүй.
Тэрээр өстнүүдээ харахдаа ч хүртэл айхгүй.
9Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд
Түүний зөвт байдал мөнхөд байна.#2Ко 9:9
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
10Гэм буруутан хараад унтууцна.
Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно.
Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.

Currently Selected:

Дуулал 112: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Дуулал 112