YouVersion Logo
Search Icon

Дуулал 120

120
Гүжирдлэгээс ангижрахын төлөө залбирал
Өгсөх дуу.
1Би зовлон шаналангийнхаа дунд
ЭЗЭНд хашхирсанд
Тэрээр намайг сонсов.
2Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь худалч уруул
Хуурмаг хэлнээс авраач.
3Чамд юу өгөх вэ?
Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?
4Тац модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.
5Би Мешехт#120:5 Мешек ба Кедар: Алс холын хоёр нутаг. Хүмүүсийг нь зэрлэг харийнхан гэж үздэг байжээ түр сууж,
Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул
би хөөрхийлөлтэй еэ!
6Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь удаан оршин суужээ.
7Би амар тайван.
Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.

Currently Selected:

Дуулал 120: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in