YouVersion Logo
Search Icon

Дуулал 15

15
ЭЗЭНий өргөөнд амьдрагч
Давидын дуулал.
1ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?
Таны ариун ууланд#15:1 ариун уул: 2:6 үз. хэн амьдран суух вэ?
2Гэм зэмгүй явж, зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн
3Хэлээрээ гүтгэдэггүй,
Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч
ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг
Тэр өөрөө хохирсон ч
Андгайлснаасаа үл няцна.
5Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм.
Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.

Currently Selected:

Дуулал 15: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Дуулал 15