Дуулал 19
19
Бурханы сүр жавхлан
Удирдаачид. Давидын дуулал.
1Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна.
2Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй.
3Хэл яриа хийгээд үг үгүй,
Дуу ч сонсогдохгүй,
4Дуу хоолой нь#19:4 ЭЗО-д мэдээ нь бүх газарт,
Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн.
Тэдгээрийн дотор Бурхан
Наранд зориулж майхан барьжээ.#Ром 10:18
5Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав.
Хөөрсөн баатар эр шиг
замаараа тэр довтолно.
6Тэнгэрийн нэг захаас мандаад
Нөгөө захад тойрон явсаар жаргана.
Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй.
7ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр,
Сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай,
Гэнэнийг ухаантай болгодог.
8ЭЗЭНий сургаал нь зөв,
Зүрхний баясгалан
ЭЗЭНий тушаал нь тодорхой,
Нүдний гэгээрэл.
9ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр,
Мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн
Бүгд зөв шударга.
10Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй,
Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.
11Бас эдгээрээр
Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр
Агуу их шагнал байдаг.
12Хэн буруугаа ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
13Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэдэнд намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Их гэмт үйлдлээс ангижирна.
14Миний хад
Аврагч ЭЗЭН минь,
Амнаас минь гарах үгс хийгээд
Зүрхний минь бясалгалууд
Таны мэлмийд
Нийцэн авагдах болтугай!
Currently Selected:
Дуулал 19: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.