Дуулал 52
52
Хуурмаг нь шийтгүүлнэ
Удирдаачид. Едом хүн Доег “Давид Ахимелехийн гэрт ирсэн” гэж Саулд мэдэгдэх үеийн Давидын маскил.
1Хүчирхэг нэгэн ээ, чи
Ёрын муугаар юунд бахархана вэ?
Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ.
2Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь
Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ.
3Чи сайнаас илүүгээр мууд дурлана.
Зөвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Села
4Зальт хэл ээ,
Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна.
5Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө
Тэр чамайг барьж аван
Майхнаас чинь чирэн гаргаж,
Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села
6Зөв шударга хүн хараад эмээж,
Түүнийг тохуурхан инээхдээ
7“Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй,
Харин баялгийнхаа элбэгт итгэж,
Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.
8Харин би Бурханы өргөөнд
Ногоон чидун мод мэт
Би Бурханы хайр энэрэлд
Өнө мөнхөд итгэнэм.
9Та үйлдсэн учраас би
Танд өнө мөнхөд талархана.
Таны нэр сайн учир
Бишрэлтнүүдийн тань өмнө би
Түүнийг найдан хүлээнэ.
Currently Selected:
Дуулал 52: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.