Дуулал 7
7
Тусламж эрсэн гуйлт
Бениамин хүн Кушийн талаар ЭЗЭНд дуулсан Давидын шигаион.
1Бурхан ЭЗЭН минь,
Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс
Намайг авран чөлөөлөөч.
2Эс тэгвээс арслан мэт
Тэд намайг тасчиж,
Аврах хүнгүйд тэд намайг чирнэ.
3Бурхан ЭЗЭН минь, хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв гарт минь гэм нүгэл байгаа бол,
4Анддаа хорон муу хариу барьж,
Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөн#7:4 эсвэл шударга бусаар намайг буруутгасан хүнд өршөөл үзүүлсэн бол
5Дайсан минь намайг мөшгөн бариг.
Амийг минь тэрээр газарт гишгэлэн
Алдрыг минь тоос шороонд унагааг. Села
6ЭЗЭН, ууран дотроо босооч.
Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг
Өөрийгөө Та өргөөч.
Та шийтгэлийг товлосон билээ.
7Үндэстэн хотол түмнээр
Өөрийгөө Та хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.#7:7 Магадлалт хувилбар: Тэднийг дээрээс захираач
8ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9Гэм буруутны хорон мууг төгсгөж,
Харин зөвт хүнийг бат тогтоогооч.
Зөв шударга Бурхан
Зүрх ба оюун бодлыг шалгадаг. #Илч 2:23
10Миний бамбай болсон Бурхан
Зөв шударга зүрхтнийг авардаг.
11Бурхан шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан.
12Хэрвээ хүн гэмшихгүй бол
Тэрээр илдээ ирлэх болно.
Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.
13Тэрээр бас Өөртөө үхлийн зэвсгүүдийг бэлтгэжээ
Тэрээр сумаа галт сум болгомуй.
14Тэд ёс бусыг хэрхэн олж,
Хорон мууг тээж,
Худал хуурмагийг төрүүлдгийг харагтун,
15Тэд нүх малтан хөндийлөөд,
Тэр нүхэндээ унасан юм.
16Хорон муу төлөвлөгөө нь
Өөрийнх нь толгой дээр эргэн ирж,
Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.
17Би ЭЗЭНд зөв шударгынх нь дагуу талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд
магтаалыг дуулна.
Currently Selected:
Дуулал 7: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.